techworm x technozone: Unpacked 2024 арга хэмжээг шууд мэдээлнэ
2024-01-17
2 минут
1079
Жил бүрийн эхлэлд технологийн тэргүүлэх компаниудын нэг болох Samsung шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах Unpacked арга хэмжээгээ зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээгээр тэд нэг жилийн ажлаа дүгнэж, шинэ зүйлсээ танилцуулж, ирээдүйн технологи ямар байхыг чиглүүлдэг билээ.
Энэ жилийн арга хэмжээ Монголын цагаар нэгдүгээр сарын 18-ны шөнийн 02 цагаас эхлэх юм. Samsung Galaxy S цувралын шинэ загвараас гадна Galaxy AI нэртэй хиймэл оюун ухаанаа танилцуулж, гар утасны технологийн шинэ эринг эхлүүлэх төлөвтэй байна.
Арга хэмжээний шууд дамжуулалтыг албан ёсны эрх, Монгол орчуулгатайгаар Samsung Mongolia фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой. Мөн techworm редакцын баг Samsung-ийн албан ёсны дистрибьютер technozone-той хамтран шууд мэдээлэхэд бэлэн боллоо. Мэдээллийг цаг тухай бүрд нь алдахгүй авахыг хүсвэл тусгайлан үүсгэсэн Unpacked 2024 хуудсаар зочлоорой.
Гар утасны технологийн шинэ эринг хамтдаа задалъя.
Санал болгох нийтлэлүүд:
2 минут
660
9 сар 5, 2024