TikTok-ийн хориг хүчинтэй боллоо

Нийтэлсэн:

2024-04-29

2 минут

542

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден TikTok-ийг нутаг дэвсгэртээ хориглох хоригт гарын үсэг зурлаа. Тэрээр апп-ыг хаах, эсвэл америк эзэнтэй компанид зарах эцсийн хугацааг 1-р сарын 19 хэмээн заасан байна. Энэ бол түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө гэсэн үг.

TikTok-ийн толгой компани ByteDance гэхдээ авч болох бүх арга хэмжээг авч, хуулийн зарга үүсгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрчлэн тэд хамгийн үнэтэй хөрөнгө болоод буй алгоритмаа хамгаалахын тулд апп-аа зарахаас илүүтэй шууд хаахыг илүүд үзэж байгаа бололтой.

Тус апп америкийн зах зээлд 170 сая хэрэглэгчтэй. Зөвхөн тус зах зээлд апп-ыг хязгаарлах нь ByteDance-д төдийлэн нөлөө үзүүлэхгүй. 300 гаруй тэрбум доллараар үнэлэгдэж буй тус компанийн нийт орлогын 25 орчим хувийг TikTok бүрдүүлдэг тооцоо бий.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.