Spotify дээр цахим хичээл байршуулахаар туршиж байна

Нийтэлсэн:

2024-03-28

1 минут

502

Дуу хөгжим, подкаст гээд аудио контент үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Spotify дараагийн нүүдлээ хийж байна. Тодруулбал, тэд цахим хичээл байршуулж, Английн хэрэглэгчид дунд туршиж байгаа юм.

Тэд цахим сургалтын салбарт томоохон байр суурь эзэлдэг BBC Maestro, Skillshare компаниудтай хамтарч байгаа бөгөөд хэрхэн хөгжим хийхээс эхлээд Excel программ дээр яаж ажиллах талаар хичээл зааж буй.
Туршилтын хугацаа дуусаж, албан ёсоор нээлтээ хийсний дараа контент бүтээгчид хичээлээ байршуулах боломжтой ба Spotify орлогын тодорхой хувийг суутгах замаар ажиллах аж.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.