Мияазаки Хаяао Азийн "Нобель" гэгддэг "Рамон Магсайсай" шагналын эзэн боллоо
2024-09-05
2 минут
661
"Хаулын явдаг цайз", "Мононоке гүнж", "Миний хөрш Тоторо" зэрэг олон арван бүтээлээрээ бидний хүүхэд насыг хөглөсөн Ghibli студийн хамтран үүсгэн байгуулагч Мияазаки нь өөрийн бүтээлүүдээрээ энх тайван, байгаль орчноо хамгаалах зэрэг хүмүүнлэгийн чухал санаануудыг хүүхэд багачууд ч гэлтгүй бүх насны хүмүүсийн сэтгэлд буутал дүрслэн буулгасан байдаг тул энэхүү нэр хүндэт шагналын эзэн болоод буй.
Энэ онд түүнээс гадна гурван хүн дээрх шагналыг мөн гардаж буй бөгөөд тэдгээр эрхмүүд нь Вьетнамын дайнд хэрэглэгдсэн химийн зэвсгийн хохирогчдод хүмүүнлэгийн олон сайн үйлс гүйцэтгэж буй хатагтай Нгуен Тхи Нгок Фыонг, Индонезын сүйрлийн ирмэгт ирсэн амьтдыг хамгаалагч хатагтай Фарзива Фарфан, Тайландын алс, зах нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж буй “Орон нутгийн эмч нарын хөдөлгөөн” болон Бутаны соёлын өвийг хамгаалагч, хувраг Карма Пунчшо нар ажээ. Шагнал гардуулах ёслол энэ оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдах тов гарсан байна.
Санал болгох нийтлэлүүд:
2 минут
544
7 сар 24, 2024