Alphabet албан ёсоор 2 их наядын үнэлгээтэй компани боллоо.

Нийтэлсэн:

2024-04-30

1 минут

436

Google тэргүүтэй технологийн олон компаниудыг эзэмшигч Alphabet-ийн өнгөрсөн улирлын орлого өмнөх оныхоос 15%-аар нэмэгдэж, 80.54 тэрбумд хүрсэн байна. Энэ бол 2022 оны эхэн үеэс хойшхи хамгийн өндөр өсөлт нь гэсэн үг. Үүнд Youtube, Google Cloud-ийн үзүүлэлт хамгийн ихээр нөлөөлөв. Үүнээс гадна Google-ийн гол бизнес болох хайлт, сурталчилгааны орлого нь эргэн нэмэгдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлжээ.

Мөн тус компани түүхэндээ анх удаа ногдол ашиг тараах болсноо зарлалаа. Тэд нэгж хувьцаанд 20 центийн ногдол ашиг тараах бөгөөд цаашид улирал бүрд ашиг тараах зорилготой байгаагаа мэдэгдсэн байна. Мөн 70 тэрбум долларын хувьцааг эргүүлэн худалдаж авна гэдгээ зарлажээ. 


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.