Acer 600Hz дэлгэцүүдээ танилцууллаа
2024-09-10
1 минут
770
Компьютерын техник хангамжийн томоохон компани болох Acer шинэ Nitro тоглоомын (gaming) болон ухаалаг, 600Hz хүртэлх давтамжтай дэлгэцүүдээ танилцуулсан нь өнөөгийн зах зээл дэх хамгийн хурдан дэлгэцүүдийн нэг боллоо. Тоглоомын дэлгэцүүд нь 24, 27 инчийн хэмжээтэй бөгөөд AMD FreeSync™ Premium технологийн тусламжтайгаар илүү жигд дүрслэлтэй болохын зэрэгцээ хариу өгөх хугацааг богиносгож, өнгө, тодролыг үлэмж сайжруулсан байна. Nitro XV240 F6 нь 600Hz давтамжтай бол 27 инчийн XV270U F5 дэлгэц нь WQHD нягтаршилтай бөгөөд 500Hz давтамжтай ажээ.
Acer мөн шинэхэн ухаалаг дэлгэцүүдээ танилцууллаа. 31.5 инчийн CS322QK дэлгэц нь 4K нягтаршилтайн зэрэгцээ DCI-P3 өнгөний стандартын 98%-ийг үзүүлэх чадалтай буюу бараг бүхий л өнгийг нарийвчлан ялгах хүчин чадалтай гэсэн үг. Мөн эдгээр дэлгэцүүд нь WebOS, Wi-Fi, Bluetooth-оор тоноглогдсон тул хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр ажлаа амжуулж, стрим хийж, дуртай тоглоомоо тоглох боломжтой. Үнэ нь $349.99-аас эхлээд буй.
Санал болгох нийтлэлүүд:
2 минут
660
9 сар 5, 2024