Minecraft-ийн кино дэлгэцнээ амилна

Нийтэлсэн:

2024-09-06

3 минут

525

Алдарт Minecraft видео тоглоомоос сэдэвлэсэн уран сайхны "A Minecraft Movie" кино бүтээлийн анхны тизер трейлер, постер болон албан ёсны зохиолын хураангуй (synopsis) нийтэд цацагдлаа. Кинонд Гарреттын дүрд Acquaman-ы дүрээрээ алдаршсан Жейсон Момоа, Хенригийн дүрд залуу жүжигчин Себастиан Южин Хансен, Наталигийн дүрд Wednesday киноны гол дүрээрээ алдаршсан Эмма Майерс, Доуны дүрд Даниэлл Брукс нар тоглохоор болсон байна. Тэд ид шидийн хаалгаар татагдан орж Minecraft-ын ертөнцөд очих бөгөөд тэндээс гэртээ харихын тулд хорон санаат Пиглин болон Зомби нартай тулалдаж, Оверворлд-д тэсэж үлдэх хэрэгтэй болно. Мөн тэдэнд Стив (Алдарт жүжигчин Жек Блэк) тус хүргэх гэнэ. 

Жаред Хессийн найруулсан уг кинонд Женнифер Кулидж, Жек Блэк зэрэг нэр хүндтэй жүжигчид дүр бүтээж буй нь олны хүлээлтийг бүр ч илүүтэй үүсгээд байгаа ажээ. 2011 онд гарсан, хамгийн их борлуулалттай Minecraft тоглоом дэлхий даяар 300 сая гаруй хувь борлуулагдсан бөгөөд сард 140 сая идэвхтэй тоглогчидтой хэвээр байгаа билээ. "A Minecraft Movie" бүтээл олон улсад ирэх оны 4-р сарын 2-нд нээлтээ хийх бол Хойд Америкт 4-р сарын 4-нд дэлгэцнээ гарах юм байна


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.