Хүн төрөлхтний тархи жил ахих тусам томорсоор байна

Нийтэлсэн:

2024-03-29

1 минут

663

“University of California Davis Health” их сургуулийн судлаачдаар ахлуулсан эрдэмтэд 1930 оноос 1970 оны хооронд төрсөн 3226 хүүхдийн тархины MRI-ийн үр дүнг харьцуулан судалжээ. Үр дүнд нь 1970 онд төрсөн хүүхдүүдийн тархиний гадаргуу 15 хувиар том, хэмжээ нь 6.6 хувиар илүү байгааг илрүүлсэн аж.

 

Тархины хэмжээ томорлоо гээд хүн төрөлхтөн илүү ухаантай болж байгаа гэсэн нотолгоо байхгүй боловч энэхүү үзэгдэл нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хөгшрөх үед тархитай холбоотой өвчин тусах магадлалыг бууруулж байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.