Mercedes-EQ: Зуун жилийн туршлагаар бүтсэн цахилгаан хүлгүүд

Нийтэлсэн:

2023-12-11

7 минут

571

 

Германы алдарт Mercedes-Benz нь автомашин гэх гайхамшигт зүйлийн эхлэлийг тавьснаас хойш өнөөдрийг хүртэл 140 жилийн турш дизайн, технологи, чанараараа тэргүүлэх хүлгүүдийг үйлдвэрлэж буй. Тэгвэл тус брэндийн хөгжлийн түүчээ юу байх вэ? Хариулт нь: цахилгаан автомашин. 

 

 

Сүүлийн жилүүдэд автомашины зах зээл ногоон эрчим хүч рүү хурдтай шилжин, цахилгаан ирээдүйг эргэлт буцалтгүй сонгож байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийд тэргүүлэх, уламжлалт автомашины компаниудын нэг Mercedes-Benz цахилгаан автомашины EQ (Electric Intelligence) брэндээр автомашины зах зээлд хүч түрэн орж ирлээ. Mercedes-Benz-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор МСМ Автомотив дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, EQ цувралын цахилгаан хүлгүүдийг албан ёсоор борлуулах болсонтой холбогдуулан уг цувралын автомашинуудын бусдаас ялгарах онцлог чанаруудыг танилцуулъя.

 

EQ Цуврал

 

Mercedes-Benz-ийн үүсгэн байгуулагчдын нэг Карл Бенз 1885 онд хамгийн анхны автомашиныг бүтээсэн түүхтэй. 1906 онд тус компани Mixte гэх хүлгийг танилцуулснаар мөн л хамгийн анхны хосолсон хөдөлгүүрт (hybrid) автомашиныг бүтээв. Тус брэндийн автомашины ертөнцийн анхдагчийн жагсаалт үргэлжилсээр 1969 онд LE306 гэх анхны бүрэн цахилгаан ачааны хүлгийг танилцуулж байжээ.

 

 

Teslа тэргүүтэй шинэхэн компаниуд цахилгаан автомашины зах зээл рүү шуурч байх жилүүдэд Mercedes-Benz уг зах зээл рүү нэвтрэх хүсэлгүй мэт байсан боловч хөшигний ард энэ чиглэлийн технологийг хөгжүүлсээр 2016 онд EQ Generation гэх концепт автомашиныг танилцуулж, дэлхийн хамгийн ахмад автомашин үйлдвэрлэгчдийн нэг цахилгаан ирээдүйг эргэлт буцалтгүй сонгосон гэдгээ зарласан юм. Өнгөрсөн хугацаанд EQ цуврал бүл нэмсээр өдгөө хэн бүхний сонголтод нийцэх есөн хүлэгтэй болоод байна. Ирээдүйд ч энэ тоо нь нэмэгдэх нь гарцаагүй.

 

 

ӨВӨРМӨЦ ДИЗАЙН 


EQ цувралын гол онцлогуудын нэг нь мэдээж дизайн. Mercedes-Benz уг цувралыг бүтээхдээ дизайны философио нэг шат ахиулж дараагийн түвшинд гаргасан мэт. Хэдий EQ цувралын загварууд Mercedes-Benz-ийн уламжлалт (дотоод шаталтын хөдөлгүүрт) загваруудаас дизайнаараа ялгаатай ч Mercedes-Benz-ийн алдарт “од”-той урд гриль, энгийн хэдий ч дэгжин их биеийн хэлбэр гээд жижиг деталь нэг бүр нь бидний мэдэх Mercedes-Benz-ийг санагдуулах аж.

 


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.