Ж.Золзаяа ASPA-ийн анхны Монгол гишүүн боллоо
2024-08-29
2 минут
664
ASPA-ны удирдах зөвлөлийн 42-р дахь хурлаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын Захирал Ж.Золзаяаг тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ.
Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо (ASPA) нь салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан, бүс нутгийн хүрээнд бодлого тодорхойлох, мэдлэг түгээх, технологи дамжуулах тэргүүлэгч институц юм.
Тус холбооны XXVII Их хурал 2024 оны 8 дугаар сарын 19-21 өдрүүдэд Улаанбаатар хотноо 11 орны 200 гаруй төлөөлөгчидтэй амжилттай болж өндөрлөв.
Жаргалсайханы Золзаяа нь Монгол улсад гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй нийгмийн энтрепренер бөгөөд Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын анхны эмэгтэй захирал юм.
Монгол улсыг азийн орнуудын холбогч, бүс нутгийн хамтын ажиллагааны төв болгох Mongolia: A hub for connectivity and Collaboration уриалгыг дэвшүүлжээ. Мөн монгол улсын түүхэнд анх удаа удирдах зөвлөлд сонгогдсон нь уриалга, зорилтуудыг бодит үр дүнд хүргэх, улмаар салбарын хөгжлийг ахиулах, инновац, технологийн бизнесүүдийг Азийн зах зээлд нэвтрэхэд гүүр болох өндөр ач холбогдолтой юм.
Санал болгох нийтлэлүүд:
2 минут
660
9 сар 5, 2024