ТикТок 170 сая Америк хэрэглэгчээ авч үлдэхээр тэмцэж байна

Нийтэлсэн:

2024-03-15

2 минут

254

ByteDance хэмээх Хятад компанийн эзэмшдэг ТикТок аппыг Америкт 170 сая гаруй хэрэглэгч өдөр бүр дунджаар 1 цаг ашигладаг билээ.

Олон зуун сая Америк хэрэглэгчдийн асар их хэмжээний мэдээлэл Хятад эзэмшилтэй компанийн гарт байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг заналхийлж байна хэмээн үзсэн учраас тус улсын конгресс ТикТокыг бүрэн хориглох тал дээр ажиллаж буй. 2020 оны зургаадугаарр сард Энэтхэгийн эрх баригчид мөн адил шалтгааны улмаас ТикТокыг хориглож, ТикТок 200 сая хэрэглэгчээ алдаж байсан түүхтэй.

АНУ-д ТикТокыг бүрэн хориглох эсэх эцсийн шийдвэр гарахад тун удахгүй болох танхимын санал хураалт л үлдээд байгаа юм. Тиймээс ТикТокын зүгээс #keeptiktok уриалга гаргаж, хэрэглэгчдээ мужийнхаа төлөөлөгч рүү залгаж, ТикТокыг үлдээх шийдвэр гаргахыг хүсэхийг уриалжээ.

Хэрэглэгчдээс гадна ТикТок дээр суурилсан олон зуун жижиг бизнес энэхүү саналыг эсэргүүцэн өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байна.


Санал болгох нийтлэлүүд:

Сэтгэгдэл
© 2015-2023 Анрид Медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.